Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ойг тэмдэглэнэ

Түүхэнд тэмдэглэснээр 1644 онд төрсөн Галдан бошигт хааны мэндэлсэний 370 жилийн ойг энэ онд тохиож байна. Ойд зориулсан үйл ажиллагааг энэ сарын 21-27-ны өдрүүдэд Ховд аймагт тэмдэглэн өнгөрүүлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ойг тэмдэглэнэ
Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ойг тэмдэглэнэ. Зураг: МҮОНРТ

Түүхэнд тэмдэглэснээр 1644 онд төрсөн Галдан бошигт хааны мэндэлсэний 370 жилийн ойг энэ онд тохиож байна. Ойд зориулсан үйл ажиллагааг энэ сарын 21-27-ны өдрүүдэд Ховд аймагт тэмдэглэн өнгөрүүлнэ.

Галдан бошигт хааны амьдрал, тэмцлийг харуулсан Галдан бошигт хаан дуулалт жүжиг Ховд хотын хөгжимт драмын театрын тайзнаа амиллаа. Мөн ойн хүрээнд угсаатны өв соёлын наадам болох ба 370 бий биелгээчид, 100 уран нугараач, угсаатны хувцастай 500 морьтны үзүүлбэр үзүүлэх аж. Түүнчлэн “Галдан бошигт судлал” олон улсын шинжилгээний бага хурал, Олон улсын хөөмийн гуравдугаар их наадам, “Галдан бошигт 370” уран бүтээлийн үзэсгэлэн зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

Хуваалцах