Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галт тэрэг, автобусаар хил нэвтэрсэн иргэдийг тусгаарлав

Өчигдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 1-ний 23:15 цагт БНСУ-аас ОХУ-аар дамжин "Алтанбулаг" боомтоор тусгай чиглэлийн автобусаар орж ирсэн Монгол Улсын 13 иргэн,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галт тэрэг, автобусаар хил нэвтэрсэн иргэдийг тусгаарлав
Галт тэрэг, автобусаар хил нэвтэрсэн иргэдийг тусгаарлав. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу 2020 оны гуравдугаар сарын 1-ний 23:15 цагт БНСУ-аас ОХУ-аар дамжин "Алтанбулаг" боомтоор тусгай чиглэлийн автобусаар орж ирсэн Монгол Улсын 13 иргэн, тээвэрлэсэн нэг жолооч, нэг эмчийн эрүүл мэндийн байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт, тандалт хийлээ.

Эдгээр иргэний биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн судалгаа авч, хоёр иргэнийг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 12 иргэнийг Сүхбаатар сумд ажиглалтад түр тусгаарлалаа. Мөн 2020 оны гуравдугаар сарын 1-ний 22:25 цагт Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр Сүхбаатар боомтоор орж ирсэн зорчигчдод хяналт тандалт хийж, хоолой өвдсөн, ханиалгасан болон Вьетнам Улсад нэг сар зорчсон гэх өгүүлэмжтэй гурван монгол иргэнийг Сүхбаатар сумд ажиглалтад түр тусгаарлаад байна.

Эх сурвалж: МХЕГ

Хуваалцах