Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галт тэрэгний хөдөлгөөнийг нээлээ

Говьсүмбэр аймгийн нутгаар сүүлийн 4 өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 559, 569, 583-р км хооронд 3 цэг дээр зам угаагдаж 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минутаас тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галт тэрэгний хөдөлгөөнийг нээлээ
Галт тэрэгний хөдөлгөөнийг нээлээ. Зураг: МҮОНРТ

Говьсүмбэр аймгийн нутгаар сүүлийн 4 өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт Агуйт-Наран-Элгэн хоорондын замын 559, 569, 583-р км хооронд 3 цэг дээр зам угаагдаж 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минутаас тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. Зам сэргээн засах ажлыг шуурхай зохион байгуулж 583 км-ийн 6-р зуутын гүүрийн шанаа, 569 км-ийн 1-р зуут, 559-ийн км-ийн 5-р зуут дахь зам угаагдсан хэсгүүдийг сэргээн завсарлах ажил дууссан тул 2023 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 18:10 цагт Улаанбаатар-Сайншанд чиглэлд галт тэрэгний хөдөлгөөнийг нээж байна гэж Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.

Хуваалцах