Галт тэрэгний тасалбарыг өдөр, шөнийн алинд ч буцаах боломжтой болжээ
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг "Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил" болгон зарласан.
Мэдээллийн алба

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг "Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил" болгон зарласан.2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зорчигчдын цаг завыг хэмнэх үүднээс http://eticket.ubtz.mn веб сайт болон “УБТЗ тасалбар-UBTZ ticket” апплейкшинээр худалдан авсан тасалбарыг өдөр, шөнийн алинд ч буцаах боломжтой боллоо.Тасалбар буцаах бол та тухайн галт тэрэг аялахаас 24 цагийн өмнө http://eticket.ubtz.mn веб сайтаар дамжуулан буцаах хүсэлт илгээгээрэй гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.


















