Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галт тэрэгний зорчигчдыг автобусаар Улаанбаатар руу тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна

Хүчтэй аадар борооны улмаас 2022 оны долоодугаар сарын 26-ны өдрийн 14.25 цагт Аршаант-Давааны хоорондын 365 км-ийн 1-р зуутад 75 м газарт төмөр зам угаагдаж, 361 км -ийн гарам усанд автаж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галт тэрэгний зорчигчдыг автобусаар Улаанбаатар руу тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна
Галт тэрэгний зорчигчдыг автобусаар Улаанбаатар руу тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна. Зураг: МҮОНРТ

Хүчтэй аадар борооны улмаас 2022 оны долоодугаар сарын 26-ны өдрийн 14.25 цагт Аршаант-Давааны хоорондын 365 км-ийн 1-р зуутад 75 м газарт төмөр зам угаагдаж, 361 км -ийн гарам усанд автаж, Зүүнхараа өртөөнөөс тэгш чиглэлд аялж явсан 2554-р галт тэрэг 364 км-ийн 5 зуутад 14:23 цагт зогссон байна.

Зам угаагдсаны улмаас Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 272-р галт тэргийг Аршаант өртөөнд зогсоож зорчигчдыг автобусаар Улаанбаатар хот руу тээвэрлэх ажлыг зохион байгуулж байна.

Мөн Дархан-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн 304-р галт тэргийг Ногоонтолгой өртөөнд зогсоохоор төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатараас Эрдэнэт рүү 18:40 цагт явах зорчигчийн 273/312 –р галт тэрэгний аяллыг цуцаллаа.

Угаагдсан замыг яаралтай сэргээн засах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд галт тэрэгний хөдөлгөөнийг өнөөдрийн 23:00 цагт нээхээр төлөвлөн ажиллаж байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Хуваалцах