Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галт зэвсгийн сургалт долоо хоногт хоёр удаа хичээллэж байна

Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн бүртгэл, тооллого өнгөрсөн аравдугаар сарын 12-ны өдөр улсын хэмжээнд эхэлсэн. Тус арга хэмжээ ирэх сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагаан

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Галт зэвсгийн сургалт долоо хоногт хоёр удаа хичээллэж байна
Галт зэвсгийн сургалт долоо хоногт хоёр удаа хичээллэж байна. Зураг: МҮОНРТ

Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн бүртгэл, тооллого өнгөрсөн аравдугаар сарын 12-ны өдөр улсын хэмжээнд эхэлсэн. Тус арга хэмжээ ирэх сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвөөс галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтаа долоо хоногт хоёр удаа зохион байгуулж байна. Тодруулбал, Галт зэвсгийн тухай хуульд нийцүүлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар”-ыг баталж, “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө”-г баталсан аж.

Эхний өдрийн сургалтаар танхимд Галт, зэвсгийн тухай хууль, эрх зүйн зохицуулалт, хадгалалт, хамгаалалт, галт зэвсэг /сум/-ийн бүтэц, аюулгүй ажиллагаа, галт зэвсэг хэрэглэх сэтгэл зүйн бэлтгэлжилт, эмнэлгийн анхан шатны тусламж зэрэг хичээл судална. Харин хоёр дахь өдрйин сургалт Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Нарстай дахь хээрийн сургалтын хэсэг /нийслэлээс 75 км/-т болох юм байна. Энэ хичээлээр суралцагчдад буудлагын шагайвар хийх, буудлага үйлдэх аргачлал, галт зэвсгийн аюулгүй ажиллагааг хангах, сургалтын буудлага үйлдэх дадлага явуулна. Ийн хоёр өдрийн сургалтад хамрагдсан хүмүүсээс шалгалт авч тэнцсэн иргэдэд гэрчилгээ олгох юм байна. Иргэд, байгаль хамгаалагч, харуул хамгаалалтын ажилтнууд тус сургалтад хамрагдсанаар галт зэвсэгтэй холбоотой үүдэн гарах аливаа осол гэмтэл, учрал, хор хохирол, аюулаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.

Иргэн, хуулийн этгээд Галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдахын тулд дараах бичиг, баримт бүрдүүлэх шаардлагатай.

Үүнд: -Суралцахыг хүссэн өргөдөл /албан бичиг/

-Иргэний үнэмлэхийн хуулбар

-Оршин суугаа газрын тодорхойлолт

-Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл, согогийн жагсаалтад заасан өвчин, эмгэггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас /Маягт-А33-ын дагуу Сэтгэцийн эрүүл мэндийн төв болон харьяа дүүргийн эрүүл мэндийн төвийн дүгнэлт/

-Нэг хувь цээж зураг /3x4 хэмжээтэй/

-Төлбөр төлсөн баримтын эх хувь /Төрийн сан, Сургалтын төвийн 100900012047 дугаар дансанд 150000 (нэг зуун тавин мянга) төгрөг тушаасан байна/.

Дээрх материалыг бүрдүүлсэн иргэн, хуулийн этгээд Сонинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний гудамж, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд биеэр ирж бүртгүүлнэ. Мөн сургалттай холбоотой холбогдох мэдээллийг 95147102, 93024600, 86127102 дугаарын утсаар болон www.surgalt.police.gov.mn, http://www.facebook.com/Цагдаагийн Ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төв цахим хаягаас авч болно.

Хуваалцах