Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галт зэвсгийн тооллого ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ

“Галт зэвсэг” нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэд галт зэвсгээ бүртгүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Улсын хэмжээнд галт зэвсэг тоолох ажил дараа сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галт зэвсгийн тооллого ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ
Галт зэвсгийн тооллого ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ. Зураг: МҮОНРТ

“Галт зэвсэг” нэгдсэн арга хэмжээний хүрээнд иргэд галт зэвсгээ бүртгүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Улсын хэмжээнд галт зэвсэг тоолох ажил дараа сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжлэх юм. Энэ хугацаанд иргэд өөрийн гар дээр байгаа галт зэвсгээ цагдаагийн байгууллагад бүртгүүлэх ёстой.

Улсын хэмжээнд 46 мянган галт зэвсэг иргэдийн гар дээр байдаг байна. Түүнчлэн иргэд галт зэвсгээ бүртгүүлэхдээ дараах зүйлсийг анхаарах шаардлагатай гэж Улаанбаатар хотын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн мэргэжилтэн Цагдаагийн хошууч Тодбаяр хэлж байна. Мөн заасан хугацаанд галт зэвсгээ бүртгүүлэхгүй бол захиргааны хариуцлага тооцох хуультай юм байна.

Хуваалцах