Галт зэвсгийн тооллого улсын хэмжээнд үргэлжилж байна
Галт зэвсгийн тооллого улсын хэмжээнд үргэлжилж байна. Энэ тооллогыг жил бүр зохион байгуулдаг.
Мэдээллийн алба

Галт зэвсгийн тооллого улсын хэмжээнд үргэлжилж байна. Энэ тооллогыг жил бүр зохион байгуулдаг. Өнгөрсөн онд 46 мянга гаруй галт зэвсгээс 36 мянга нь энэ тооллогод хамрагджээ. Иргэн, аж ахуйн нэгжээс галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн эх үүсвэрийн талаар тайлбар шаардахгүйгээр бүртгэж, гэрчилгээжүүлнэ гэж ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, дэд хурандаа н.Эрдэнэбат мэдээллээ.
Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг, сум хэрэгсэл олж авдаг, хадгалдаг, борлуулдаг энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж болзошгүй 89 сэжигтэй гэх этгээдийг бүртгэл хяналтад авсан байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар галт зэвсгээр үйлдэгдсэн 25 хэрэг бүртгэгджээ.


















