Галыг бүрэн унтраажээ
Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах 10, 63 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж буй талаар бид өмнө мэдээлсэн.
МҮ
МҮОНРТ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Баянзүрх дүүргийн 14 хороо Халдвартын эмнэлгийн хойд талд “Баясах трейд" ХХК-ийн хажууд баригдаж байгаа барилгад гал гарсан дуудлага 14:50 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах 10, 63 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж буй талаар бид өмнө мэдээлсэн. Энэ талаар албаны хүнээс тодруулахад, гал түймрийг бүрэн унтраасан гэлээ.
Хуваалцах


















