Галын аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургууль хийлээ
НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага, сургуулийг “Нарантуул-2”, “Хүчит шонхор”, “Алтжин бөмбөгөр”, “Орон зай”, “Эрдэнэбулган ХХК”-ийн ажилтан, түрээслэгчдэд зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Сургалтыг гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч А.Амартүвшин, Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Х.Сумъяа, гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн сургагч багш С.Ганболд,Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвийн инженер Т.Үүрмандах нар явуулсан юм.

Уг дадлага, сургуульд Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 53 алба хаагч, дүүргийн гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн 2 албан хаагч, 2-12 дугаар хорооны Засаг дарга нар, 31 хэсгийн ахлагч нар хамрагдлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.