Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

Монгол Улсын Шадар сайдын баталсан "Гэр хорооллын айл, өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах" нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна
Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайдын баталсан "Гэр хорооллын айл, өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах" нэгдсэн арга хэмжээний хүрээнд Төв аймгийн Засаг даргын А/61 захирамжийн дагуу гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг Алтанбулаг, Баянжаргалан, Баян-Өнжүүл, Баянцагаан, Баян сумын гэр хорооллын айл өрхийг хамруулан зохион байгуулж байна.

Ахуйн хүрээнд гал түймэр гарах шалтгаан нөхцөлийн нэг нь цахилгааны аюулгүй байдал байдаг.

Иймд цахилгааны аюулгүй байдлыг сайтар хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах