Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галын аюулгүй байдлыг хангаж, ахуйн түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Галын аюулгүй байдлыг хангаж, ахуйн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галын аюулгүй байдлыг хангаж, ахуйн түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна
Галын аюулгүй байдлыг хангаж, ахуйн түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Зураг: МҮОНРТ

Галын аюулгүй байдлыг хангаж, ахуйн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.

Өчигдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд 10 давхар барилгад гал гарч, долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Нийслэлийн онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн болон Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 16 албан хаагч 40 минутын турш ажиллаж, галын тархалтыг зогсоож, бүрэн унтраасан байна.

Гал унтраах ажиллагааны явцад албаны алдаа гаргаагүй, хууль дүрмийн дагуу үүрэг гүйцэтгэж, алба хаагчдын хувцас хэрэглэл техник тоног төхөөрөмжийг бүрэн ханган ажиллажээ.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн яриаг сонсоно уу.

Mongolian National Radio · Галын аюулгүй байдлыг хангаж, ахуйн түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна

Хуваалцах