Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галын аюулгүй байдлыг сайтар сахихыг анхаарууллаа

Он гарсаар улсын хэмжээнд 3033 удаагийн объектын гал түймэр бүртгэгдсэн байна. Үүнд 46 том хүн, 19 хүүхэд өртөж нас барсан харамсалтай тоо баримт байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галын аюулгүй байдлыг сайтар сахихыг анхаарууллаа
Галын аюулгүй байдлыг сайтар сахихыг анхаарууллаа. Зураг: МҮОНРТ

Он гарсаар улсын хэмжээнд 3033 удаагийн объектын гал түймэр бүртгэгдсэн байна. Үүнд 46 том хүн, 19 хүүхэд өртөж нас барсан харамсалтай тоо баримт байна. Мөн 26 том хүн 11 хүүхэд түлэгдэж гэмтсэн байна.

Өчигдрийн байдлаар нийслэлд гал түймрийн зөрчлийн тав, орон нутагт нэг тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Зам-Үүд суманд хувийн эзэмшлийн байшин шатаж байна гэх дуудлагын дагуу алба хаагчид ажиллаж байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан юм. Иймд хүйтний улиралд иргэн аж ахуйн нэгжүүд галын аюулгүй байдлыг сайтар сахихыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Хуваалцах