Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галзуу чоно хүн ноцжээ

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумаас галзуу өвчний эрсдэлд өртсөн 1 тохиолдол мэдээлэгдсэн. Өвчтөн “Ц” 31 настай, эрэгтэй, малчин. 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө галзуугийн сэжигтэй чононд уруулсан. Өвчтөнийн биеийн байдал дунд, орчиндоо харьцаатай, баруун гарын шуу орчимд урагдсан шархтай.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галзуу чоно хүн ноцжээ
Галзуу чоно хүн ноцжээ. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумаас галзуу өвчний эрсдэлд өртсөн 1 тохиолдол мэдээлэгджээ. Өвчтөн “Ц” 31 настай, эрэгтэй, малчин. 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө галзуугийн сэжигтэй чононд уруулсан. Өвчтөнийн биеийн байдал дунд, орчиндоо харьцаатай, баруун гарын шуу орчимд урагдсан шархтай.

Галзуугийн сэжигтэй чононд уруулжээ

1 дүгээр сарын 02-нд Хайрхандулаан сумын Эрүүл мэндийн төвд шархны анхны цэгцлэлт хийлгэж, галзуугийн эсрэг вакцины I-р тунг хийлгэсэн. ЗӨСҮТ-өөс 1 дүгээр сарын 02-нд ийлдэс эмчилгээ хүргүүлж, эмчилгээг тухайн өдөртөө эхэлсэн байна. Чоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-т шинжлүүлэхэд 12 дугаар сарын 31-ний шинжилгээний хариугаар галзуу өвчин болох нь тогтоогдсон байна.

Чоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-т шинжлүүлэхэд 12 дугаар сарын 31-ний шинжилгээний хариугаар галзуу өвчин болох нь тогтоогдсон байна

Он гарсаар галзуу өвчний эрсдэлд өртсөн 1 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 80 хувиар, эпидемиологийн 1 дэх долоо хоногтой харьцуулахад 4 сэжигтэй тохиолдлоор тус тус бага үзүүлэлттэй байна.

Хуваалцах