Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галзуу нохой хүн рүү дайржээ

Өвөрхангай, Орхон, Говь-Алтай, Дундговь аймгаас галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 17 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 23 хувиар, эпидемиологийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галзуу нохой хүн рүү дайржээ
Галзуу нохой хүн рүү дайржээ. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай, Орхон, Говь-Алтай, Дундговь аймгаас галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 17 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 23 хувиар, эпидемиологийн 3-р долоо хоногтой харьцуулахад 6 сэжигтэй тохиолдлоор тус тус илүү байна. Энэ долоо хоногт Дундговь аймгийн Сайнцагаан сумаас галзуу өвчний эрсдэлд өртсөн 1 тохиолдол мэдээлэгдсэн.

Иргэн “Б” нь 50 настай, эмэгтэй. 01 дүгээр сарын 28-ны өдөр эзэнтэй нохойд уруулсан. Өвчтөний биеийн байдал дунд, орчиндоо харьцаатай, баруун хацар, зүүн тахим, хонгондоо (1-2 соёо)урагдсан шархтай. 01 дүгээр сарын 28-нд Сайнцагаан сумын ЭМТ-д хандаж галзуугийн эсрэг вакцины I-р тунг хийлгэсэн.

ЗӨСҮТ-өөс 01 дүгээр сарын 29-нд ийлдэс эмчилгээг эхэлсэн. Нохойг уяж хяналтад авсан.

Хуваалцах