Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 91 тохиолдол мэдээлэгджээ

Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 22 сум, нийслэлийн 4 дүүргээс галзуу

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 91 тохиолдол мэдээлэгджээ
Галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 91 тохиолдол мэдээлэгджээ. Зураг: МҮОНРТ

Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 22 сум, нийслэлийн 4 дүүргээс галзуу өвчний эрсдэлд өртсөн нийт 91 тохиолдол мэдээлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 52 хувиар, эпидемиологийн 22 дугаар долоо хоногтой харьцуулахад 2 тохиолдлоор тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Өнгөрсөн долоо хоногт 4 сэжигтэй тохиолдол мэдээлэгдсэн.

Галзуу өвчний сэжигтэй зэрлэг, мал амьтанд уруулж, ноцуулан, шүлсдүүлсэн хүмүүсийн тохиолдлыг эх уурхайгаар нь авч үзвэл: эзэнтэй нохойд (37.4%), чононд(20.6%), эзэнгүй нохойд (14.3%), үнэгэнд(8.8%), үхэрт(4.4%), мануулд (3.3%),мууранд (2.2%), тэмээнд (1.1%) нь уруулж, ноцуулж вакцин, ийлдэс эмчилгээнд хамрагдсан байна.

Хуваалцах