Галзуу өвчнөөс сэрэмжлүүлж байна
2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар галзуу өвчний эрсдэлд өртсөн 31 тохиолдол бүртгэгдээд байна.
Мэдээллийн алба

2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар галзуу өвчний эрсдэлд өртсөн 31 тохиолдол бүртгэгдээд байна.Мал, амьтны дунд галзуугийн өвчлөл ихсэж буйтай холбогдуулан ЗӨСҮТ-өөс ард иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.• Галзуу өвчний эрсдэлд өртөх аливаа эрсдэлээс сэргийлж, сонор сэрэмжтэй байх
• Мал, тэжээвэр амьтны зан авирыг ажиглаж, өөрчлөлт илэрсэн үед яаралтай мал эмнэлгийн байгууллагад мэдээлэх
• Гэрийн тэжээвэр амьтныг бүртгэлжүүлж, урьдчилан сэргийлэх үзлэг, дархлаажуулалтад хамруулах
• Хэрэв галзуугийн сэжигтэй мал, амьтны дайралтад өртсөн тохиолдолд нэн даруй савантай усаар шархыг 10-15 минут сайтар хөөсрүүлэн угаах, эмнэлэгт яаралтай хандаж, вакцины бүрэн тунд хамрагдах
• Малчид бэлчээрт зэрлэг амьтны дайралтад өртөхөөс сэргийлэх, шалтгаан тодорхоогүй мал, амьтан үхсэн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандахыг зөвлөж байна.



















