Галзуугийн халдвартай чонын мах идсэн хүмүүст вакцин хийжээ
Төв аймагт галзуу өвчний халдвар тээж явсан чоныг нутгийн хэсэг иргэн авто машинаар дайран хөнөөж, улмаар биед сайн хэмээн 20 гаруй хүн махыг нь иджээ.
Мэдээллийн алба

Төв аймагт галзуу өвчний халдвар тээж явсан чоныг нутгийн хэсэг иргэн авто машинаар дайран хөнөөж, улмаар биед сайн хэмээн 20 гаруй хүн махыг нь иджээ.
Дээрх хүмүүсийг вакцинд хамруулсан бөгөөд тухайн газар нутгийн иргэдэд эмнэлгийн хяналт тогтоогоод байгаа аж. Энэ талаар Төв аймгийн Алтанбулаг сумын эмнэлгийн эрхлэгч Л.Алтанхуяг мэдээлж байна.


















