Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг Багануур дүүрэгт болж байна

Багануур дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиуд, дүүргийн 60 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд гамшгаас бэлэн байдлын үзлэгт хамрагдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг Багануур дүүрэгт болж байна
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг Багануур дүүрэгт болж байна. Зураг: МҮОНРТ

Багануур дүүргийн Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиуд, дүүргийн 60 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд гамшгаас бэлэн байдлын үзлэгт хамрагдаж байна.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга хурандаа Э.Эрдэнэбаатараар ахлуулсан ажлын хэсэг бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулан ажиллаж байна.

Тус Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг нь Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого болон бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах, болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах