Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургууль “маш сайн” дүгнэгдлээ

Налайх дүүрэгт энэ сарын 19, 20-ний өдрүүдэд зохион байгуулсан Гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургууль Удирдах ажилтнуудын бие бялдар, сэтгэлзүйн сорил явагдсанаар өндөрлөлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургууль “маш сайн” дүгнэгдлээ
Гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургууль “маш сайн” дүгнэгдлээ. Зураг: МҮОНРТ

Налайх дүүрэгт энэ сарын 19, 20-ний өдрүүдэд зохион байгуулсан Гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургууль Удирдах ажилтнуудын бие бялдар, сэтгэлзүйн сорил явагдсанаар өндөрлөлөө.

Сорилд удирдах бүрэлдэхүүний 30 гаруй хүн, 4 багт хуваагдан оролцож, хөдөлмөр хамгааллын хувцас өмсөх, 51 мм даралтын хоолой шидэх, гал унтраах, Гамшгаас хамгаалах тухай хуулийн мэдлэг сорих, саадтай зурвас, химийн норматив гэсэн цэгүүдэд даалгавар гүйцэтгэн, гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэгээ сорьсон юм.

Дадлага, сургуульд дүүргийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах ажилтнууд идэвх санаачилгатай оролцож, ажилласныг сургуулийн удирдагч, нийслэлийн Онцгой байдлын газрын дэддарга, хурандаа Э.Эрдэнэбаатар онцлон, дадлага сургуулийг “Маш сайн” дүгнэлээ гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах