Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгаас хамгаалах мэдлэг олгож, бэлтгэл, бэлэн байдлыг хангажээ

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас Түмэнцогт, Уулбаян сумдад “Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургуулийг зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгаас хамгаалах мэдлэг олгож, бэлтгэл, бэлэн байдлыг хангажээ
Гамшгаас хамгаалах мэдлэг олгож, бэлтгэл, бэлэн байдлыг хангажээ. Зураг: МҮОНРТ

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас Түмэнцогт, Уулбаян сумдад “Гамшгаас хамгаалах команд штаб”-ын сургуулийг зохион байгууллаа.

Сургуулийн хүрээнд сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг “Яаралтай цуглар” дохиогоор ажиллуулж, албаны техник хэрэгсэл, хувийн бэлтгэл бэлэн байдал, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийг шалгаж, бие бялдарын сорил авч, бэлтгэл, бэлэн байдлыг хангасан юм.

Мөн мэргэжлийн ангийн дүрэм, гамшгийн үеийн удирдлага, урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах төлөвлөлт, анхны тусламж, гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хуулийн талаар танхимын сургалт зохион байгуулж, гамшгаас хамгаалах мэдлэгийг нь дээшлүүллээ гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах