Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгаас хамгаалах менежмент сургалтад 250 орчим удирдах бүрэлдэхүүн хамрагдлаа

Энэ нутаг дэвсгэрт урсгал болон тогтмол усанд, ууланд осолдох тохиолдол элбэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгаас хамгаалах менежмент сургалтад 250 орчим удирдах бүрэлдэхүүн хамрагдлаа
Гамшгаас хамгаалах менежмент сургалтад 250 орчим удирдах бүрэлдэхүүн хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

Ховд аймаг нь газарзүйн байршлын хувьд уулархаг, их нууруудын хотгор, зургаагаас долоон томоохон нуур, горхитой, тал, хээр хосолсон нутаг.

Энэ нутаг дэвсгэрт урсгал болон тогтмол усанд, ууланд осолдох тохиолдол элбэг. Түүнчлэн улсын хэмжээнд газар хөдлөлтийн чичирхийллийн тоо, давтамж хот суурин газарт гэлтгүй хөдөө, орон нутагт ч нэмэгдэж байна.

Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас Ховд аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургууль “Гамшгаас хамгаалах менежмент” сэдэвт удирдах бүрэлдэхүүний академик сургалтаар эхэллээ.

Сургалтад аймгийн Онцгой комиссын гишүүд, сумдын Засаг дарга, тамгын газрын дарга болон гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, хуулийн этгээдийн 250 орчим удирдах бүрэлдэхүүн хамрагдсан юм.

Удирдах бүрэлдэхүүнд ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн үндэсний даван туулах чадавх, ослын үеийн удирдлагын тогтолцооны ойлголт, бүтэц зохион байгуулалт, гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоо, улсын хэмжээний гал түймрийн нөхцөл байдал, хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилт, гамшгийн голомт дахь холбоо зохион байгуулалт, гамшиг, онцгой байдлын үеийн эрсдэлийн мэдээллийн харилцаа, урьдчилан сэргийлэх ажлын чанар, хүртээмж, оролцоо, орон нутгийн удирдах бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, газар хөдлөлтийн гамшгийн хор уршиг, орон нутгийн хариу арга хэмжээ, бэлтгэл бэлэн байдал сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах