Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгаас хамгаалах сайн дурынхан сургалтад хамрагдав

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд, ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх“ төслийг Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн 12 суманд хэрэгжүүлж байгаа билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгаас хамгаалах сайн дурынхан сургалтад хамрагдав
Гамшгаас хамгаалах сайн дурынхан сургалтад хамрагдав. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд, ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх“ төслийг Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн 12 суманд хэрэгжүүлж байгаа билээ.Төсөл хэрэгжиж буй Говь-Алтай аймагт “Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг” бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.Сургалтад Алтай, Дарив, Шарга сумдын 30 иргэн хамрагдаж, гамшгаас хамгаалах талаар анхан шатны онолын мэдлэгийг болоод дадлагыг эзэмшсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах