Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулав

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нь салбарын хүрээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор гамшгаас хамгаалах албыг байгуулан ажиллаж байгаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулав
Гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулав. Зураг: МҮОНРТ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нь салбарын хүрээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор гамшгаас хамгаалах албыг байгуулан ажиллаж байгаа. Тус алба нь гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагааг цаг хугацаанд явуулах, гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд албан хаагчдыг сургаж мэргэшүүлэх зорилготой юм.
Энэ хүрээнд ХАХНХЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран Хамгааллын бүлгийн танилцуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтад салбарын ажилтнууд, Хүүхэд хамгааллын дэд бүлэг, Жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх дэд бүлэг, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны төлөөллүүд хамрагдсан. Цаашид яамнаас гамшгаас хамгаалах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд салбарын хүрээнд сургагч багш нарыг бэлтгэхээр төлөвлөжээ.

Гамшгийн үед кластерийн зохицуулалт хийдэг Монгол дахь 12 бүлгийн нэг Хамгааллын бүлгийг НҮБХАС болон ХАХНХЯ-ны хамтын удирдлагаар ханган нийт 24 гишүүн байгууллага, 35 гишүүнтэйгээр гамшгийн бэлэн байдал ба онцгой байдалд авах арга хэмжээний төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Хамгааллын бүлгийн зорилго нь хүмүүнлэгийн үйл ажиллагааны орчинд хүний эрхийг зөрчсөн, зөрчиж байгаа тохиолдлуудыг зогсоох, ирээдүйд хүний эрх зөрчигдөхөөс сэргийлэхдээ олон улсын хүний эрх, хүмүүнлэгийн тухай хуульд заасны дагуу алагчлалгүй, зохион байгуулалтай, цаг тухайд нь урьдчилан сэргийлэх явдал юм.

Түлхүүр үг:Гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулав
Хуваалцах