Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газраас “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК”-ийн Улаанбаатар салбарын ажилтан, алба хаагчдад гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулж байна
Гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулж байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК”-ийн Улаанбаатар салбарын ажилтан, алба хаагчдад гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулж байна.

Болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, хүч хэрэгслийн чадавхыг бэхжүүлэх, аюулт үзэгдэл, ослын талаар онолын болон практик мэдлэг, чадвартай мэргэжлийн ангийг бэлтгэх зорилготой тус сургалтад 140 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.

Сургалт маргааш онолын мэдлэгийг бататгах, гамшиг ослоос өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг олгох “Аврагч” буухиа тэмцээнээр үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах