Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгаас хамгаалах “Цагаан ном” гаргаад байна

Монгол Улсын гамшгаас хамгаалах төрийн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, гамшгийн нөхцөл байдал, түүний талаарх үнэлэлт, дүгнэлтийг бодит байр сууриас тодорхой баримтад тулгуурлан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгаас хамгаалах “Цагаан ном” гаргаад байна
Гамшгаас хамгаалах “Цагаан ном” гаргаад байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гамшгаас хамгаалах төрийн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, гамшгийн нөхцөл байдал, түүний талаарх үнэлэлт, дүгнэлтийг бодит байр сууриас тодорхой баримтад тулгуурлан олон нийтийн оролцоог хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор анх удаа гамшгаас хамгаалах “Цагаан ном”-ыг гаргалаа.

Гамшгаас хамгаалах “Цагаан ном”-д гамшгаас хамгаалах хууль эрхзүйн орчин, шинэчлэл, гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гадаад, дотоод хамтын ажиллагаа, галын аюулгүй байдал, улсын нөөц, хүмүүнлэгийн тусламж, газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний ажил болон гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь төсөв, хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг нэгтгэн оруулсан нь Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг гадаад, дотоодод сурталчлан таниулах, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гамшгаас хамгаалах, эрсдэлийг бууруулах чиглэлээр судалгаа, шинжилгээ хийх боломжийг бүрдүүлж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах