Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар харилцан туршлага судалж байна

Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар, Дэлхийн боловсролын төвтэй хамтран “Аюулгүй, гамшигт тэсвэртэй, тогтвортой хөгжилтэй хот бий болгох нь” сэдэвт туршлага солилцох сургалтыг Давтан сургалт, сэргээн заслын төвд зохион байгуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар харилцан туршлага судалж байна
Гамшгаас хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар харилцан туршлага судалж байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар, Дэлхийн боловсролын төвтэй хамтран “Аюулгүй, гамшигт тэсвэртэй, тогтвортой хөгжилтэй хот бий болгох нь” сэдэвт туршлага солилцох сургалтыг Давтан сургалт, сэргээн заслын төвд зохион байгуулж байна.

Сургалтад 21 аймгийн Засаг даргын орлогч, тамгын газрын мэргэжилтнүүд болон Онцгой байдлын газар, хэлтсийн нийт 70 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах үйл ажиллагааг дэмжих замаар хот суурин газрын тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой НҮБ-ын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот бий болгох” санаачилгад бүх хот нь нэгдсэн Ази тивийн анхны улс болж, дэлхийн бусад хотуудтай туршлагаа хуваалцаж, аюулгүй хот бий болгох зорилт тавин ажиллаж байна.

Тиймээс энэ удаагийн сургалтаар орон нутагт гамшгийн эрсдлийн түвшинг тодорхойлох зорилгоор хийгдсэн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний талаар болон төлөвлөгөөг хэрэгжүүлэх цаашдын төлөвлөлтийн талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцох юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах