Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулна
Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран “Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох,
Мэдээллийн алба

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран “Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөө” сэдэвт сургалтыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд зохион байгуулж байна.
Сургалтад Нийслэлийн Захирагчийн ажлын алба, хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын 30 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.


Сургалтад оролцогчид нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, дэмжлэг үзүүлэх, хүний амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчныг болзошгүй гамшгийн аюулаас хамгаалахад авч хэрэгжүүлэх, цаг уурын өөрчлөлтийг тэсвэрлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


















