Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо”сэдэвт гар зургийн уралдаан зарлалаа

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааныг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 03 дугаар сарын 09-ний өдрүүдэд зарлаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо”сэдэвт гар зургийн уралдаан зарлалаа
“Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо”сэдэвт гар зургийн уралдаан зарлалаа. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газар, Гамшгаас хамгаалах судалгаа, шинжилгээний үндэсний төвтэй хамтран Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Гамшгийн эрсдэлийг бууруулахад миний оролцоо” сэдэвт гар зургийн уралдааныг 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 03 дугаар сарын 09-ний өдрүүдэд зарлаж байна.

Уг уралдаан Олон улсын иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад хүүхэд, багачуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний уран бүтээлээр дамжуулан олон нийтэд гамшгийн эрсдэлийн талаарх ойлголтыг түгээх зорилгоор явагдаж байгаагаараа онцлог юм.

Хуваалцах