Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтээс 11 дүгээр хороонд олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ
Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ. Зураг: МҮОНРТ

НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтээс 11 дүгээр хороонд олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийлээ.

Үнэлгээг тус хорооны хэсгийн ахлагч, нийтийн эргүүл, хорооны иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийн нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй индикоторын аргаар хийхэд хорооны эрсдэл дунд түвшинд тодорхойлогдсон юм.

Энэ үеэр үнэлгээний багийн гишүүдэд болзошгүй гамшиг, осол, гамшгийн эрсдэлийн тухай ойлголт, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн үнэлгээний аргачлалын талаар танхимын сургалтыг зохион байгуулж, эрсдэлийн квадратад байрлуулан эрсдэлийг тодорхойллоо гэж НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах