Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журмыг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх журмыг хэлэлцэн батлалаа. Тус журам батлагдсанаар засаг захиргаа, нутаг дэвсгэр, аж ахуйн нэгж байгууллага,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журмыг баталлаа
Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журмыг баталлаа. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх журмыг хэлэлцэн батлалаа. Тус журам батлагдсанаар засаг захиргаа, нутаг дэвсгэр, аж ахуйн нэгж байгууллага, салбарын хэмжээнд гамшгийн эрсдэлийн үнэлгээг гүйцэтгэх эрх зүйн боломж бүрдэж, гамшгийн эрсдэлийг нарийвчлан тодорхойлсноор гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдлыг сайжруулах нөхцөл бий болж байгаа юм.

Гамшгаас хамгаалах тухай хуульд Онцгой байдлын байгууллага гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, эрсдэлийн үнэлгээний гүйцэтгэл, тайланд хяналт тавьж ажиллах заалтыг тусгасан байдаг юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах