Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөл”-ийн ээлжит хуралдаан болов

Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 100 дугаар тушаалаар батлагдсан гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх үүрэг бүхий “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөл”-ийн ээлжит хуралдаан боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөл”-ийн ээлжит хуралдаан болов
“Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөл”-ийн ээлжит хуралдаан болов. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 100 дугаар тушаалаар батлагдсан гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх үүрэг бүхий “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэжлийн зөвлөл”-ийн ээлжит хуралдаан боллоо.

Хуралдаанаар зургаан хуулийн этгээдийн гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, гурван хуулийн этгээдийн гамшгийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх чиглэлийг нэмж, гурван хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгосон юм.

Ингэснээр нийт 33 байгууллага гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн эрхтэй болж байна.

Өнгөрсөн хугацаанд гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь улсын хэмжээнд нийт 390 гаруй аж ахуйн нэгж, байгууллагад гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийсэн нь төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагатай хуваалцах, эрсдэлийг бууруулах арга хэмжээг аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд авч хэрэгжүүлэхэд ихээхэн дэмжлэг үзүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах