Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгийн эрсдлийг буруулахад салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах зөвлөмж гаргахаар боллоо

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс “Гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоо” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгийн эрсдлийг буруулахад салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах зөвлөмж гаргахаар боллоо
Гамшгийн эрсдлийг буруулахад салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах зөвлөмж гаргахаар боллоо. Зураг: МҮОНРТ

Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс “Гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагаа, салбар хоорондын уялдаа холбоо” эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа.

Хуралд ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, МУЗН, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, олон улсын болон хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын эрдэмтэн, судлаачид оролцон гамшгийн эрсдлийг бууруулахад салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, нэн чухал салбаруудын гамшгийн эрсдлийг бууруулах боломжийн чиглэлээр санал, зөвлөмжөө тусгасан илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм.

Эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцсэн асуудлыг нэгтгэн дүгнэж Гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах асуудлаар холбогдох байгууллагуудад хандан зөвлөмж гаргахаар боллоо.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурал нь гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх тулгуур баримт бичиг болох Сэндайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн үндэсний ба орон нутгийн түвшинд дэвшүүлсэн “Шинжлэх ухаан-бодлогыг уялдуулж, гамшгийн эрсдлийн менежментийн оновчтой шийдвэр гаргахад шинжлэх ухаан, технологийн байгууллагууд бодлого боловсруулагчид болон бусад холбогдох талуудын харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, сайжруулах” ажлыг хэрэгжүүлэх зорилгыг хангахад томоохон дэмжлэг үзүүлж байгаагаараа онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах