Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгийн эрсдлийг бууруулах 41 арга хэмжээг хэрэгжүүлнэ

2016-2025 онд төлөвлөгөөнд заасан гамшгийн эрсдлийг бууруулах 41 арга хэмжээг иргэд, аж ахуйн нэгж байгууллага, иргэний нийгмийн болон төрийн бус байгууллага, нутгийн өөрөө удирдах болон төр захиргааны байгууллагын идэвхтэй оролцоо, дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд хэрэгжүүлнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгийн эрсдлийг бууруулах 41 арга хэмжээг хэрэгжүүлнэ
Гамшгийн эрсдлийг бууруулах 41 арга хэмжээг хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

“Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр” Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 303 дугаар тогтоолоор батлагдсан билээ. Энэхүү тогтоолоор хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан, хэрэгжилтэд нь хяналт тавьж, биелэлтийг жил бүрийн I улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын Шадар сайдад үүрэг болгосны дагуу Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар “Гамшгийн эрсдлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г 2016 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 50 дугаарт тушаалаар баталлаа.

Хуваалцах