Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын бага хурал” ирэх 7-р сард болно

"Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын 2-р бага хурал” энэ оны 7 дугаар сард Монголд болно. Манай улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газартай хамтран тус бага хурлыг зохион байгуулах юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын бага хурал” ирэх 7-р сард болно
"Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын бага хурал” ирэх 7-р сард болно. Зураг: МҮОНРТ

"Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын 2-р бага хурал” энэ оны 7 дугаар сард Монголд болно. Манай улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газартай хамтран тус бага хурлыг зохион байгуулах юм.

Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын бага хурал нь бүс нутгийн улс орнууд Канкуны дэлхийн чуулганаас гарах шийдвэр болон санал санаачилгуудыг дэмжин хэрэгжүүлэхэд анхаардаг. Манай улсаас санал болгож байгаа гамшигт тэсвэртэй дэд бүтэц хөгжүүлэх, гамшгийн эрсдлийг бууруулахад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих зэрэг сэдвүүдээр бодлогын хэлэлцүүлэг өрнүүлж, бодит шийдэлд хүрнэ гэж үзэж байгаа.

Мөн Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн 2020 он хүртэлх дунд хугацааны зорилтуудыг Сендайн мониторингийн шалгуурт нийцүүлэн хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

Хуваалцах