“Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн хуралдаан боллоо
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газартай хамтран Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг ирэх долоодугаар сарын 16-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Мэдээллийн алба

Уг хурлыг зохион байгуулахтай холбогдуулан ОБЕГ-ын даргын 2017 оны А/289 дүгээр тушаалаар бэлтгэл ажлыг хангах ажлыг хэсгүүдийг байгуулан ажиллаж байна.
Өнөөдөр тус ажлын хэсгийн ээлжит хуралдаан болж, бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал ажлын хэсгүүдэд үүрэг чиглэл өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.