“Гамшгийн эрсдлийг бууруулах” үндэсний шагналын эзнийг тодруулна
Гамшгаас хамгаалах болон гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр хөрөнгө оруулалтын болон бодит хувь нэмэр оруулахуйц шинжлэх ухаанд суурилсан судалгаа шинжилгээний ажлын чанар,
Мэдээллийн алба

Гамшгаас хамгаалах болон гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр хөрөнгө оруулалтын болон бодит хувь нэмэр оруулахуйц шинжлэх ухаанд суурилсан судалгаа шинжилгээний ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, энэ чиглэлээр судалгаа хийдэг байгууллагын идэвх санаачилгыг өрнүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлэх замаар үндэсний гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас бий болгосон Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Гамшгийн эрсдэлийг бууруулах” үндэсний шагналын 2018 оны шалгаруулалтыг зарласан байна.
Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит “Гамшгийн эрсдлийг бууруулах” үндэсний шагнал нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын гарын үсэг бүхий Шагналын үнэмлэх /гэрчилгээ/, арван сая (10.000.000) хүртэл төгрөгийн мөнгөн урамшууллаас бүрдэх аж. Шагналыг ирэх 12 дугаар сард Онцгой байдлын ерөнхий газрын дарга гардуулан өгөх юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж унших боломжтой.


















