“Гамшгийн эрсдлийн менежментэд мэдээлэл, харилцаа холбоо” сэдэвт хуралд оролцож байна
Тайланд улсын Бангкок хотноо НҮБ-ын Ази-Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос энэ сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдлийн менежментэд мэдээлэл, харилцаа холбоо” сэдэвт хуралд
Мэдээллийн алба

Тайланд улсын Бангкок хотноо НҮБ-ын Ази-Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос энэ сарын 26-29-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа “Гамшгийн эрсдлийн менежментэд мэдээлэл, харилцаа холбоо” сэдэвт хуралд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Ч.Лхамжав оролцож байна.

Хуралд оролцогчид гамшгийн эрсдлийн менежментийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, харилцан туршлага судалж байгаа юм.
Мөн гамшгийн эрсдлийг бууруулах, шуурхай арга хэмжээ авахад оновчтой, хүртээмжтэй нэгдсэн зарлан мэдээллийн системийн талаар санал солилцож, зөвлөмж гаргана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


















