Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх эрхтэй боллоо

ОБЕГ-ын Гамшгийн эрсдлийн удирдлагын газар, Гамшиг судлалын хүрээлэнгээс хамтран “Гамшгийн эрсдлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-ыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдэд гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх эрхийн гэрчилгээг гардуулан өглөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх эрхтэй боллоо
Гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх эрхтэй боллоо. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын Гамшгийн эрсдлийн удирдлагын газар, Гамшиг судлалын хүрээлэнгээс хамтран “Гамшгийн эрсдлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-ыг зохион байгуулж, сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдэд гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх эрхийн гэрчилгээг гардуулан өглөө.

Тус үйл ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян оролцож, үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх хуулийн этгээдэд эрх олгох сургалтад хамрагдсан та бүхэн сургалтаас олж авсан мэдлэг, дадлагаа улам өргөжүүлж, олон улсын жишигт нийцсэн эрсдлийн үнэлгээ хийх арга аргачлалыг Монгол Улсын нөхцөл байдалд тохиромжтой байдлаар нэвтрүүлэн, улс орон, ард, иргэдийнхээ аюулгүй амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө итгэл зүтгэл дүүрэн ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Сургалтад хамрагдсан 30 гаруй мэргэжилтнүүд гамшгийн эрсдлийн удирдлагыг үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичиг, ой, хээрийн болон обьектын түймэр, ган, зуд, үер, химийн болон цацрагийн осол, мал амьтны гоц халдварт өвчин, газар хөдлөлтийн барилгын тэсвэржилтийн зэргийг үнэлэх, аргачлалд суралцаж, гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх эрхтэй болсон юм.

Энэхүү сургалт нь “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”, Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлаас батлагдан гарсан бодлогын баримт бичгүүд болон шинэчлэгдэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 67 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсанаараа онцлог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах