Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгийн үед түр цугларах цэгтэй боллоо

“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн хүрээнд зорилтот хороод болон нийслэлийн төр захиргааны дөрвөн байгууллагын гадна талд “Гамшгийн үед түр цугларах цэг”-ийн тэмдгийг байрлуулж эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгийн үед түр цугларах цэгтэй боллоо
Гамшгийн үед түр цугларах цэгтэй боллоо. Зураг: МҮОНРТ

“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн хүрээнд зорилтот хороод болон нийслэлийн төр захиргааны дөрвөн байгууллагын гадна талд “Гамшгийн үед түр цугларах цэг”-ийн тэмдгийг байрлуулж эхэллээ.



Түр цугларах цэгийн тэмдгийг Хан-Уул дүүргийн 12 дугаар, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны байрны гадна байрлуулаад байна.



Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 17 дугаар, Баянзүрх дүүргийн 19 дүгээр, Налайх дүүргийн 5 дугаар, Багахангай дүүргийн 2 дугаар, Багануур дүүргийн 5 дугаар хороод болон нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар, Хүүхэд гэр бүл, хөгжлийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын байрны гадна аюулгүй талбайд байрлуулах юм.



“Дэлхийн зөн Монгол” ОУБ-аас олон улсын стандартад нийцүүлэн гаргасан зургаар “Алтан бэрх” ХХК уг тэмдгийг үйлдвэрлэсэн байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах