Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшгийн үеийн “Нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль”-ийг амжилттай гүйцэтгэлээ

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/41, Баянзүрх дүүргийн Засаг даргын А/72 дугаар захирамжийн дагуу болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшгийн үеийн “Нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль”-ийг амжилттай гүйцэтгэлээ
Гамшгийн үеийн “Нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль”-ийг амжилттай гүйцэтгэлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/41, Баянзүрх дүүргийн Засаг даргын А/72 дугаар захирамжийн дагуу болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хүн ам, эд хөрөнгө, байгаль орчныг гамшиг ослын аюулаас авран хамгаалах, сэргээн босгох арга ажиллагаанд төрийн болон аж ахуй нэгж, байгууллага, мэргэжлийн анги, ажилтан, албан хаагчид, иргэдийг сурган дадлагажуулах зорилгоор “Нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль”-ийг зохион байгууллаа.

2018 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны аж ахуйн нэгж, айл өрхийн нийт 514 иргэнийг 5 цэгээс “Нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль”-ийг гүйцэтгэсэн юм. “Нүүлгэн шилжүүлэлт, тээвэр зохицуулах алба” буюу нийслэлийн Тээврийн газар нь нийтийн тээврийн 10 том оврын автобус, холбогдох техник, хэрэгслийг хамруулав.

Тус дадлага сургуулийг “Нүүлгэн шилжүүлэлт, тээвэр зохицуулах алба”-ны бүрэлдэхүүн буюу Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Орлогч дарга Г.Доржпалам, Х.Булгаа болон холбогдох нэгжийн дарга нар амжилттай үүргээ биелүүлж оролцлоо гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Хуваалцах