Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гамшигт нэрвэгдсэн бүсэд туслалцаа үзүүлэв

8-р сарын 12-ны өдрийн 5 цаг 23 минутад Хятадын Чан Дү бүсийн Зогүн сянь, Ман Кан сяны уулзварт 6.1 баллын газар хөдөлж, газар хөдлөлтийн голомтын гүн 10 км болсон аж. Газар хөдлөлтийн улмаас 11 Сяны 114 суурин тосгоны 570 мянган хүн гамшигт өртөн, 87 хүн шархдан, зарим байшин барилга, зам гүүр, уса

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гамшигт нэрвэгдсэн бүсэд туслалцаа үзүүлэв
Гамшигт нэрвэгдсэн бүсэд туслалцаа үзүүлэв. Зураг: МҮОНРТ

8-р сарын 12-ны өдрийн 5 цаг 23 минутад Хятадын Чан Дү бүсийн Зогүн сянь, Ман Кан сяны уулзварт 6.1 баллын газар хөдөлж, газар хөдлөлтийн голомтын гүн 10 км болсон аж. Газар хөдлөлтийн улмаас 11 Сяны 114 суурин тосгоны 570 мянган хүн гамшигт өртөн, 87 хүн шархдан, зарим байшин барилга, зам гүүр, усан төхөөрөмж зэрэг нурсан байна.

Харин Төвдийн газар хөдөлсөн гамшгийн бүсэд энэ сарын 13-нд Иргэний засаг захиргааны яамнаас 3000 майхан, 20 мянган хөвөнтэй хөнжил, 20 мянган хөвөнтэй дээл, 3000 эвхдэг ор болон 3000 уутан хөнжил хандивлаж, гамшигт нэрвэгдсэн иргэдийг орон байраар хангах ажилд туслалцаа үзүүллээ.

Түлхүүр үг:төвд газар хөдлөлт
Хуваалцах