Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Ган, цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хэлэлцүүлэг хийнэ

Жил бүрийн зургаадугаар сарын 17-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр дэлхийн ган, цөлжилтийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ган, цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хэлэлцүүлэг хийнэ
"Ган, цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд хэлэлцүүлэг хийнэ. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн зургаадугаар сарын 17-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр дэлхийн ган, цөлжилтийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил “Гангийн үр дагаврыг хамтдаа давъя” уриан дор тэмдэглэх юм.

Цөлжилт, газрын доройтол, гангын нөлөөг бууруулах, түүнээс сэргийлэх асуудал нь тогтвортой хөгжилд нэн чухал бөгөөд дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Энэ өдөр дэлхий нийтээр цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна мэдлэг хуваалцах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг уламжлалтай.

ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн хамтран цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны ач холбогдлыг ард иргэдэд танилцуулах, цөлжилт, газрын доройтлыг тэглэх технологийн тухай нийтэд хүргэж сайн туршлагуудыг танилцуулах болон цаашид Монгол Улсад ямар боломж, шийдэл байгаа талаар хэлэлцүүлэг, уулзалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд зохион байгуулах гэж байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах