Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Гандантэгчэнлин хийдийн Хамба лам, чин бишрэлт гавж Н.Эрдэнэпэл” ном хэвлэгдлээ

Хуучин Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Чин бишрэлт гавж Найдангийн Эрдэнэпэлийн (1887-1965) мэндэлсний 130 жилийн ойд зориулан “Гандантэгчэнлин хийдийн хамба лам, чин бишрэлт гавж Н.Эрдэнэпэл” /УБ.,2018/ хэмээх шинэ бүтээл хэвлэгдлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гандантэгчэнлин хийдийн Хамба лам, чин бишрэлт гавж Н.Эрдэнэпэл” ном хэвлэгдлээ
“Гандантэгчэнлин хийдийн Хамба лам, чин бишрэлт гавж Н.Эрдэнэпэл” ном хэвлэгдлээ. Зураг: МҮОНРТ

Хуучин Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Чин бишрэлт гавж Найдангийн Эрдэнэпэлийн (1887-1965) мэндэлсний 130 жилийн ойд зориулан “Гандантэгчэнлин хийдийн хамба лам, чин бишрэлт гавж Н.Эрдэнэпэл” /УБ.,2018/ хэмээх шинэ бүтээл хэвлэгдлээ.

Тус бүтээлд Н.Эрдэнэпэл гавжийн ойд зориулан зохион байгуулсан эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүд, гавж Н.Эрдэнэпэл агсаны бичсэн эрдэм шинжилгээний илтгэлүүд, түүний тухай дурсамж, гэрэл зураг, 1930-1959 оны буюу социализмын үеийн шашны түүхэнд холбогдох урьд өмнө хэвлэгдэж байгаагүй архивын баримтууд багтсан байна.

Эмхэтгэлд “Мөргөлийн дугана нээснийг мөшгөхүй”, “Хамба лам асан Н.Эрдэнэпэлд холбогдох хэдэн мэдээ”, “Эрдэнэпэл хамба гуайн эрдэм номын ажил хийгээд түүний нэгний тухай товч”, “Их хүрээний хамба номун хан, Эрдэнэ шанзадва нарыг нэхэн судлах нь”, “Гавж Н.Эрдэнэпэлийн туурвисан Монголын түүхийн бүтээлийн асуудалд”, “Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн түүхэнд холбогдох нэгэн баримт”, “Хамба лам Н.Эрдэнэпэлийн тухай архивын баримт ба ном зохиолд тэмдэглэсэн нь”, “Монголын шашны тухай Н.Эрдэнэпэлийн ном түүхийн эх сурвалж болох нь”, “ТЕГ-ын Тусгай архивын газарт хадгалагдаж буй Гандантэгчэнлин хийдэд холбогдох зарим эх сурвалжийн тойм”, “Лам нарын сэтгүүлийн тухай”, “Гандантэгчэнлин хийдийн хамба, гавж Н.Эрдэнэпэлд холбогдох аман түүхээс цухас өгүүлэх нь” зэрэг эрдэм шинжилгээний илтгэлүүд нийтлэгджээ.


Хуваалцах