Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гар буутай согтуу эр “KFC”-ийн ажилтнуудыг сүрдүүлжээ

Энэ сарын 8-ны 05:50 цагт цагдаагийн байгууллагад “Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайрлаа” гэсэн мэдээлэл иржээ. Тодруулбал, эл зоогийн газар Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух хаягтай 40 настай, эрэгтэй “Э” согтуурсан үедээ хийн б

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гар буутай согтуу эр “KFC”-ийн ажилтнуудыг сүрдүүлжээ
Гар буутай согтуу эр “KFC”-ийн ажилтнуудыг сүрдүүлжээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 8-ны 05:50 цагт цагдаагийн байгууллагад “Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Сансарын “KFC” хоолны газар буу гаргаж танхайрлаа” гэсэн мэдээлэл иржээ.

Тодруулбал, эл зоогийн газар Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд оршин суух хаягтай 40 настай, эрэгтэй “Э” согтуурсан үедээ хийн буу гаргаж, тэнд байсан ажилтнууд болон үйлчлүүлэгч нарыг айлган сүрдүүлж, танхайрсныг цагдаа нар таслан зогсоожээ. Мөн тухайн этгээдээс “ПБ-4-2” маркын хийн гар буу, хоёр ширхэг сум хураан авсан байна.

Дээрх хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.

Хуваалцах