Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Гар утас бага насны хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг

Гар утас бага насны хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гар утас бага насны хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг
Гар утас бага насны хүүхдэд сөрөг нөлөө үзүүлдэг. Зураг: МҮОНРТ

Хүүхэд бага насандаа гар утасны хэрэглэгч болох тусам бусдаас илүү эмзэг, цочимтгой болдгийг судлаачид тэмдэглэжээ. 10-аас доош насанд гар утас хэрэглэх нь хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлж удаашруулдаг тухай судалгааны багийн эрдэмтэн Григорьев бичсэн байна. Түүнээс гадна хүн толгойтойгоо гар утсаа хэдий чинээ ойр байлгах тутам бичил долгион хүлээн авах нь нэмэгддэг. Оросын эрдэмтдийн хийсэн судалгаагаар гар утаснаас ирэх бичил долгионыг хүний бие 30 секундын дараа л эсэргүүцэж эхэлдэг аж. Саяхан эрүүл мэндийн байгууллагаас гар утас нь хорт хавдар үүсгэх ч аюултай гэж анхааруулсан ч зарим эрдэмтэн үүнийг хийсвэр дүгнэлт хэмээн эсэргүүцэж байжээ. Эрдэмтэд хүүхдүүдийг 10-аас дээш насандаа гар утас хэрэглэгч болох шаардлагатай гэдгийг анхааруулжээ.

Хуваалцах