Гар утас, бэлэн мөнгө дээрэмдсэн этгээдийг шуурхай илрүүллээ
Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт энэ сарын 5-ны өдөр нийтийн байрны ойролцоо 26 настай, эмэгтэй “Г”-ийн гар утас, бэлэн мөнгийг 46 настай, эрэгтэй “Э” гэгч дээрэмдэж зугтсан хэрэг гарчээ.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт энэ сарын 5-ны өдөр нийтийн байрны ойролцоо 26 настай, эмэгтэй “Г”-ийн гар утас, бэлэн мөнгийг 46 настай, эрэгтэй “Э” гэгч дээрэмдэж зугтсан хэрэг гарчээ. Энэ талаар хөндлөнгөөс харсан иргэн цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсний дагуу тус аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид буруутай этгээдийг шуурхай илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа гар утас, эд зүйлсдээ сонор сэрэмжтэй байх, шөнийн цагаар анхаарал болгоомжтой, гэрэлтүүлэгтэй газраар зорчихыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.


















