Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гар утас дээрэмдэж зугтсан этгээдийг олж илрүүлэв

41 настай эрэгтэй “О”-ийн гар утсыг 27 настай эрэгтэй “Д” бусадтай бүлэглэн дээрэмдэж зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гар утас дээрэмдэж зугтсан этгээдийг олж илрүүлэв
Гар утас дээрэмдэж зугтсан этгээдийг олж илрүүлэв. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 25-ны өдрийн 02:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Хоолны газрын гадаа гар утас булаачихлаа” гэх мэдээлэл бүртгэгджээ.

Уг дуудлагын дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсээс шалгахад 41 настай эрэгтэй “О”-ийн гар утсыг 27 настай эрэгтэй “Д” бусадтай бүлэглэн дээрэмдэж зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Иймд иргэдийг гудамж талбай, олон нийтийн газар аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн эд хөрөнгөдөө сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Хуваалцах