Гар утас хулгайлсан этгээдийг шуурхай илрүүлэв
иргэдийг гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн эд зүйлээ сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Мэдээллийн алба

Цагдаагийн байгууллагад энэ сарын 17-нд 12:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Гар утсаа алдчихлаа” гэх дуудлага бүртгэгджээ. Уг мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс шалгахад 48 настай эмэгтэй “С”-ийн гар утсыг 26 настай эрэгтэй “М” цүнхнийх нь халааснаас авч, зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн эд зүйлээ сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.


















