Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гар утас хулгайлсан гэмт хэргийг шуурхай илэрүүллээ

Өнгөрсөн хоногт /2017.10.03/ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “"Шөлөндөө" цайны газарт үйлчлүүлж байгаад ширээн дээрээс гар утсаа алдлаа” гэсэн мэдээллийн дагуу

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гар утас хулгайлсан гэмт хэргийг шуурхай илэрүүллээ
Гар утас хулгайлсан гэмт хэргийг шуурхай илэрүүллээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн хоногт /2017.10.03/ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “"Шөлөндөө" цайны газарт үйлчлүүлж байгаад ширээн дээрээс гар утсаа алдлаа” гэсэн мэдээллийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн авто эргүүлийн алба хаагчид шуурхай шалгаж Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд оршин суух хаягтай Т.Б-ийн ширээн дээр байсан “Samsung Note-2” гар утсыг М.Д гэгч этгээд хулгайлсныг камерын бичлэгээр илрүүлж, эрэн сурвалжилж саатуулсан байна.

Иргэд та бүхэн олон нийтийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ өөрийн эд зүйлээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлж энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирсон тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд яаралтай мэдэгдэхийг зөвлөж байна.

Хуваалцах